Крым болон Керчийн гүүр рүү довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крым болон Керчийн гүүр рүү довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно гэв

The Kerch Bridge is pictured July 17.

/2023.07.25/: Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников, "Украин Орост эзлэгдсэн Крым болон түүнийг Оросын эх газартай холбосон Керчийн гүүр рүү дайралт хийсээр байна" гэв.

ОХУ өнгөрсөн долоо хоногт Украины боомт хот болох Одесса болон ойр орчмын бүс нутгуудад цохилт өгч байх үед Украин ч мөн Крымийн нутаг дэвсгэрт цохилт өгсөөр байв. Мягмар гарагт Украйны нисгэгчгүй онгоцнууд Керчийн гүүрийг рүү дайрснаас ердөө долоо хоногийн дараа Крым дахь зэвсгийн агуулах руу дахин дайрчээ.

Резников CNN-д өгсөн ярилцлагадаа "Эдгээр бүх бай бол албан ёсны бай, учир нь ингэснээр тэдний бидний эсрэг тэмцэх чадавхийг бууруулж (мөн) украинчуудын амийг аврахад туслах болно" гэж хэлэв.

Украины зорилго бол гүүрийг бүрмөсөн хаах уу гэсэн асуултад Резников: "Сум, түлш, хоол хүнс авах гэх мэтийг зогсоохын тулд дайсныхаа логистикийн шугамыг сүйтгэх нь дайны хэвийн тактик юм. Тиймээс бид тэдний эсрэг эдгээр тактикуудыг ашиглах болно" гэв.

Оросууд Одесса хотод хийсэн цохилтын тав дахь шөнө хотын түүхэн хорь гаруй дурсгалт газруудыг маш ихээр сүйтгэсэн. Мөн Оросын нисгэгчгүй онгоцууд бүс нутгийн боомтын дэд бүтцэд цохилт өгч, үр тарианы нөөцийн чухал байршлуудыг онилоод байгаа юм.

Энэ бүхнээс үүдэн Резников Оросыг "террорист улс" гэж буруутгав.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр шүүх Ц.Хуланд ялын тогтоол уншина
Өнөөдөр шүүх Ц.Хуланд ялын тогтоол уншина
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.