/2023.07.25/: Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна.
Үргэлжилсэн шүүх хурал өчигдөр гэм буруугийн хэлэлцүүлгээр үргэлжилж түүнийг гэм буруутайд тооцсон юм.
Тэгвэл өнөөдөр шийтгэх тогтоол уншин танилцуулах юм.
Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаад байгаа юм. Эрүүгийн хуулийн 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.