/2023.7.6/ Чингэлтэй дүүргээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Одоогоор гэр нь усанд автсан, гэртээ байх боломжгүй иргэдийг 117 р сургуульд түр хүлээн авч байршуулж байгааг мэдээллээ.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд 20.50 цагийн байдлаар 117-р сургууль руу нүүлгэн шилжүүлэлт хийсэн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийн ажиллаж бна. Одоогийн байдлаар:
- Том хүн 5,
- 0-2 насны хүүхэд 2,
- 7-12насны хүүхэд-3
Нэг хүүхэд ханиадтай байсан тул өвчний түүх нээж эмчилгээ эхлүүллээ гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.