АНХААР: Маргааш Туул гол ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинг давах төлөвтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Маргааш Туул гол ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинг давах төлөвтэй

/2023.7.6/ Ус цаг уур, орчны судалгааны газраас 2023 оны долоодугаар сарын 06-ны 20.00 цагийн байдлаар гаргасан анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.

Өнөөдөр Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай байв. Гэвч өмнөх 16.00 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна.

Харин Тэрэлж гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин 16.00 цагаас хойш 30 см-ээр огцом нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна.

Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16.00 цагаас хойш мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна.

Урьдчилсан дүгнэлтээр маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна.

Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

  1. Найдвартай холбооны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, тухайлбал Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
  2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх, авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангүй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна)
  3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт гэж зөвлөжээ.

Эх сурвалж: УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Шаардлага гарвал Плэйтаймыг албадан тараана
Шаардлага гарвал Плэйтаймыг албадан тараана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.