![](https://mpress.mn/storage/%D3%A9%D0%B3%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%B3%D1%83%D0%B4%D0%B0%D0%BC%D0%B6%20%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/%D1%85%D0%BE%D1%82/%D2%AF%D0%B5%D1%80/F0VuoSEaIAAl2oF.jpeg)
/2023.7.6/ Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад үйл ажиллагаагаа зогсоох зөвлөмж хүргүүлжээ.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас:
"Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна" гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар голуудын усны түвшин 10-80 см-ээр нэмэгдэж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ