Сэлбийн даланг хүчитгэх арга хэмжээг авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбийн даланг хүчитгэх арга хэмжээг авч байна

/2023.07.06/: Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм.

Бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрсэн тул битүүлэх арга хэмжээг авч, Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэх арга хэмжээг авч байна.

Старлинк-д өнөөдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олголоо
Старлинк-д өнөөдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олголоо
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.