/2023.07.06/: Голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах байршлуудад зам хаагаад байна
- Нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар одоогийн байдлаар дараах байршлуудад зам хаагаад байна.
- Баянмонгол хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэл
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэл
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл
- Сэлбэ, Дунд гол дагуух авто зам
- Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг нөхцөл байдал тогтворжих хүртэл хаасан.
Нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэдийг аль болох замын хөдөлгөөнд оролцохгүй, автомашинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна.