/2023.07.06/: Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар дөнгөж сая шуурхай Захирамж гаргалаа.
Нийслэлийн Засаг даргаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын мөн Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 2023 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагаас цахим горимд шилжүүлж, ажиллах горимд өөрчлөлт орууллаа.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргаж байна.