/2023.07.06: Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нийслэл Улаанбаатар хот орчмоор 2023 оны долоодугаар сарын 06-нд шөнөдөө 10, өдөртөө 18 градус, 07-нд шөнөдөө 11, өдөртөө 21 градус байх бөгөөд бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд та бүхэн
- цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч байх,
- гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
- үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдирлыг өөрчлөхгүй байх,
- үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,
- бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх,
- уулын ам, голын ай, сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар