/2023.7.5/ Үргэлжлэн орсон борооны ус сүүлийн 30 жилд хуримтлагдсан Улаанбаатар хотын авлигыг ил болгов. Өнөөдрийг хүртэл хотын даргаар ажиллаж, эрх мэдлээ урвуулан ашиглаж ямар ч төлөвлөлтгүйгээр хотын газрыг зарж, хөлжсөн үе үеийн дарга нар энэ үерийг хараад юу бодож суугаа бол?
Авлигадан байж зөвшөөрөлгүй газарт, голын эрэгт тулгах шахам барилга барьчихаад, түүнийгээ бушуухан зарж хөлжчихөөд арилан одсон барилгын эзэд юу бодож суугаа бол?
Голын голдиролд хэт ойр барьсан, барилга барих ёсгүй газар барьсан гээд олон орон сууцанд орж, "авлигыг дэмжсэн" иргэд эд хөрөнгөөрөө хохирлоо.
Ийнхүү Улаанбаатарчууд бид өнөөдрийг хүртэл дээрээсээ доошх хүртлээ бүх шатандаа авлига авч, өгснийхөө горыг нэг зуны борооноор амсаж байна. Бороо өнөө шөнө, маргааш гээд ойрын хэдэн өдөр үргэлжлэн орно.
Гэвч зогсоно.
Харин байгалиас авсан сургамжаа амьдралд хэрэгжүүлж, Улаанбаатар цаашид авлигын үүр байхаа болих болов уу?