/2023.7.5/ Үргэлжлэн орсон борооны дараа хотын зарим хэсэгт нөхцөл байдал хүндэрлээ.
Тодруулвал, Баянзүрх дүүрэгт орших Сэлбэ голын эрэг дагуу барьсан барилгууд, дунд голыг хааж барьсан Акуа хорооллын орчим /Усан парк барина гээд орон сууцны хороолол болгосноор нь иргэд мэдэх/, Натур, Баянмонгол хорооллын хавьцаа ус дүүрэв.
Байрны гадаах зогсоолд байсан болон гараашт байсан автомашинууд усанд автаж, иргэдэд эдийн засгийн хохирол бий боллоо.
Хохирлыг барагдуулж, өнөө шөнө болон ойрын хэд хоногтоо үргэлжлэн орох борооны уснаас сэргийлэн ажиллаж байна.