/2023.07.04/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны долоодугаар сарын 04-ний өдөр Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн командлагч, генерал Учикура Хироакиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр генерал Х.Учикураг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсэн, Японы Агаарын цэргийн командлагч анх удаа Монгол Улсад айлчилж буйг тэмдэглээд, хоёр орны Агаарын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Генерал Х.Учикура Батлан хамгаалахын сайдыг өөрийн биеэр хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, цаашид хоёр орны Агаарын цэргийн харилцааг хөгжүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдэв.
Эх сурвалж: БХЯ