/2023.07.04/: Нийслэл хотод бороо ороод хоёр л хонож байхад хаа сайгүй ус байгаа талаар иргэд мэдээлсээр байна.
Цахим орчинд ч энэ талаар нилээд шуугиж стандартын бус хийгдсэн ус зайлуулах хоолой болон уртад харайж буй хүмүүсийн зураг бичлэг хөвөрсөөр байна.
Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.
Тэрээр,
"Хотод их хэмжээний бороо орох тоолонд автозам усанд автдаг дүр зураг бол өнгөрсөн хугацаанд сэтгэлгүй, хариуцлагагүй хандаж ирсний үр дүн. Хотын даргын ажлыг авснаас хойш бороо орсны дараа ус их тогтдог 25 байршил байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн. 2020 оноос 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилууллаа. Мөн шинэ зам тавихдаа заавал ус зайлуулах шугамтай хийж байгаа. Асуудлыг үе шаттай шийдэхээр ажиллаж байна" гэжээ.