Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулна

/2023.07.04/ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн боловсруулах ажлыг эрчимжүүлж, УИХ-ын намрын чуулганаар батлуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчлэлийн ажил багтаж байгаа бөгөөд гэр хорооллыг 6 дэд төвийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг тодруулж, өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн тооцож, “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийх, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх хүрээнд БХБ-ын сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.

Хотын түгжрэл, буруу төлөвлөлтийг сааруулахын тулд “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг яаралтай батлуулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: БХБЯ

“Сэлбэ сэргэлт“ төслийн хүрээнд  21.5км урттай зам барина
“Сэлбэ сэргэлт“ төслийн хүрээнд 21.5км урттай зам барина
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.