/2023.07.04/ “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ой тохиож байна. Тэгш ойн баярыг нь тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан билээ. Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж үнэ цэнэтэй хэвээр байна.
МУЗН-ийг тэргүүлэн энэрэнгүй үйлсийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмэр, ардчилал шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэл болон “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмээ соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмрээр тань бид үргэлж бахархаж байдаг.
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: УИХ