Учир битүүлгээр амиа алдсан эмчийн хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Учир битүүлгээр амиа алдсан эмчийн хэрэг

/2023.06.28/ Зүй бусаар учир битүүлгээр амиа алдсан Г. Ганжаргал эмчийн хэрэг 2022 оны долоодугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Архангай аймгийн Хасуушивэртэд болжээ.

Энэ тухай мэдээллийг өгөхөөр ар гэрийнхэн нь мэдэгдэл хийлээ.

Талийгаачийн багын найз Н. Энхжаргал: Энэ хэрэг учир битүүлэг зүйл ихтэй болсон. Хамгийн анх мэдүүлэг өгөхдөө өндрөөс унаж амь насаа алдсан гэж мэдүүлэг өгсөн байхад гэрч байгаагүй, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байхад цагдаа хоцорч ирсэн, хамт явсан хүмүүст гурван цагийн дараа амь насаа алдсан талаар нь мэдэгдсэн. Анхнаасаа өндрөөс унасан байна шүү гэсэн маягаар мэдүүлэг цацагдсан. Шинжлэх ухааны үүднээс нотлоогүй. Тий учраас бид нар өнөөдөр та бүхэнд хандаж хэвлэлийн бага хурал хийж байна.

Талийгаачийн үеэл Н. Гал-Очир: Хэргийн газрын үзлэгийг маш дутуу хийсэн. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг бүрэн гүйцэд хийж тогтоогоогүй. Амьсгал боогдсон ул мөр байхад шинжилгээг дутуу хийсэн. Талийгаачийн хувцсанд шинжилгээ хийх ёстой байхад бид нарыг очиход хувцаснуудыг нь торонд хийгээд боогоод өгсөн. Талийгаачийн доош харсан байдалтай газар хэвтэж байснийг нь хараад, дөрвөн давхарт тагт онгорхой байснийг нь хараад шууд өндрөөс унасан байна гэж дүгнэсэн. Мэргэжлийн үүднээс маш дутуу ажилласан.

Хэргийн газрын үзлэгийг санаатайгаар буруу Дутуу хийсэн материалаараа л хэргийг шийддэг юм байна. Энэ таван хүнийг "АТГ"-д өгсөн. Одоо хэрэг үүсгээд шалгалтаа хийгээд явж байгаа. Бид үнэн бодит явдлыг мэдмээр байна. Өндрөөс унасан болгон золгүй осол явдлаар хаагдаад баймааргүй байна.

Талийгаачийн эхнэр Н. Отгонцэцэг: Би нөхрийнхөө амиа алдсан хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон ажиллаж байгаа. Нөхөрт маань хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахаа дахин шинжилгээ хийх гэж байна. Энэ шинжилгээнд гэмтлийн чиглэл бүрийн эмч нарыг, шинжлэх ухаан физикийн мэргэжилтнүүдийг оролцуулж өгөөч гэж хүсч байна.

Өндрөөс унасан гэчихээд гавлын орой зулай дээр нь язарсан урагдсан маш том шарх үүссэн байсан. Унасан газар чулуугүй өвс ихтэй зөөлөн газар байсан хэрнээ хуйх язарч урагдсан байсан. Хүзүүнд нь хөндлөн оромнууд үүссэн ба улаан хоолой, бамбай булчирхайд нь цус хуралт үүссэн. Энэ бол боолтын үндсэн шинж. Цээжинд нь маш том зулгаралт үүссэн. Яг тэр хэсгээрээ хувцас нь урагдсан. Баруун тахимных нь урд талд маш том шарх үүссэн байснийг хоёр дох шинжээчид нас барсны дараагийн шарх гэж хэлсэн. Энийг дахин тогтоогоод өгөөч гэж хүсч байна. Би задлан шинжилгээнийх нь хавтаст хэргийн материалтай танилцаад зурагнуудыг нь харсан. Яаж тийм болгосон байхад өндрөөс унасан гэж хүлээн зөвшөөрөх юм бэ?

Хэргийг хаахаас өмнө хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгт намайг оролцуулаагүй хэрнээ оролцуулсан гээд худал мэдүүлэг биччихсэн байсан. Энийг хүчингүйд тооцоод өгөөч гэж хүсэж байна. Би прокрорууд болон Хууль зүйн яамны сайдуудад уулзах хүсэлт удаа дараа өгсөн. Энэ хэвлэлийн бага хурлаараа дамжуулан дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хэргийг замхруулмааргүй байна гэв.

БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэ Давосын чуулга уулзалтанд оролцож байна
БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэ Давосын чуулга уулзалтанд оролцож байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.