Хүүхдэд зориулсан байгууламжууд энд БАЙЛАА...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд зориулсан байгууламжууд энд БАЙЛАА...

/2022.08.09/ Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай.

Эдгээрээс 0-24 хүртэлх насны хүүхэд залуус 680 мянга орчмыг эзэлж байна. Гэтэл эдгээр насны бүлгийнхэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөхөн. Соц гэх нэгэн цагт "Хүүхэд залуучуудын" гэх тодотголтой байшин, барилгууд цөөнгүй байлаа. Тэдгээрийг сонирхуулж, эргэн санацгаая.

1.ХҮҮХДИЙН ба БАРИМТАТ КИНОНЫ ТЕАТР

Хотын төвд орших энэ газар "Хүүхдийн ба баримтат киноны театр" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан гэвэл Та итгэх үү?

Харин одоо Хожмын үеийн гэгээнтний сүм болон христийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага энд байрлаж байна.

2.ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР

Анх 1967 онд энэ байшин баригджээ. Хүүхэд залуучуудын театрыг 1991 онд МУГЖ, найруулагч И.Нямгаваа менежментийн хувьчлалаар авсан байдаг. Хожим нь Хаан банканд зарсан гэдэг ч өөрөө үүнийг үгүйсгэдэг.

"Хаан банк боллоо гээд барилга нь нүүчихээгүй биз дээ, тогломоор байвал очоод тоглооч дээ" гэх ярилцлагыг ч өгч байлаа. Тэрээр өөрөө АНУ-д амьдардаг.

3."БАМБАРУУШ" ХҮҮХДИЙН КАФЕ

Бамбарууш кафе нь 1972-1990 оны хооронд хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаагаа явуулдаг байв. Ингээд үүнээс хойш хэд хэдэн удаа төрөл бүрийн уушийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин өдгөө ноолуурын дэлгүүр болон хувирчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ газрыг буцаан сэргээнэ гэх амлалтыг өгсөн.

4. ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР

Энэ барилгын талаарх мэдээллийг Жуулчдын мэдээллийн төвд дараах байдлаар оруулжээ.

"Монголын анхны орчин үеийн кино театрын зориулалтаар 1946-1948 онд ЗХУ-ын архитектор М.С.Яшвины зураг төслөөр барьжээ. Сонирхуулахад, уг зураг төслөөр 1958 онд ЗХУ-ын Уфа хотын Ялалт кино театрыг барьсан байдаг. 1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр байсан"

Харин өдгөө энэ барилгад Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна.

5. "ЗАЛУУЧУУД" ЗОЧИД БУУДАЛ

Залууст зориулан баригдсан энэ зочид буудлыг АН-аас УИХ-д сонгогдож байсан Д.Эрдэнэбатынх гэдэг. 2016 оны сонгуулиар АН-ын сонгуулийн штаб энд байрлаж, ёстой л эзэгнэж байсан билээ.

Дээхнэ үед нийслэлд болох уралдаан тэмцээнүүдэд оролцох залуус энэ буудалд буудалладаг байжээ. Харин одоо хувьд шилжсэн тул ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг.

6.ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН "ТУЯА" РЕСТОРАН

Паркаар зугаалсан гэр бүл хамтдаа орж хооллох зориулалттай Туяа рестораны газрыг Сөүл групп 2005 онд нэр дээрээ шилжүүлэн авчээ.

Тэнгис кино театрын урд MN Tower-ыг "Усан оргилуур барина" гэж хуурч барьсан шиг, "Усан парк барина" гэчихээд залилан орон сууцны хороолол босгож байгаа шиг мөн л "Амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна" гэж анх авчээ.

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, бороо ОРОХГҮЙ
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, бороо ОРОХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.