“Аварга тосон“ рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлсэн хэмээн худал мэдээлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аварга тосон“ рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлсэн хэмээн худал мэдээлжээ

/2023.06.19/: Урин дулаан цаг ирж иргэд амралт, сувиллын газруудыг ихээр зорих болсонтой холбогдуулан хуурамч мэдээлэл тараан иргэдийг төөрөгдүүлсэн хэрэг гарсан байна.

Энэ тухай ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргасныг хүргэж байна. Мэдэгдэлд,

"Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байна.

Тухайлбал, “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.

Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай" гэжээ.

Гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД танилцаарай.

Эх сурвалж: ЭМД

Д.Оюун: Л.Чинбатад 3 зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн
Д.Оюун: Л.Чинбатад 3 зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн
 
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р  хороонд байгуулахаар төлөвлөжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р хороонд байгуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.