/2023.06.08/: Өнөөдөр орон даяар Онцгой байдалд бэлэн байдлыг хангах бэлтгэл сургуулилт болно.
Саяхан Туркт асар хүчтэй газар хөдлөлт болсны дараа "Амьдралын гурвалжин" гэх нэр томьёо цахим орчинд тарж эхэлсэн.
Тэгвэл энэхүү гурвалжинд орсноор газар хөдлөлтийн үед үнэхээр амиа аврахад нэмэр болж чадах эсэх талаар АНУ-ын Геологийн судалгааны төвөөс гаргасан мэдээллийг хүргэж байна.
АНУ-ын Геологийн судалгааны төв: Амьдралын гурвалжин бол цахим орчинд тарсан томоохон газар хөдлөлтийг хэрхэн амиа аврах тухай үндэслэлгүй онол юм.
"Амьдралын гурвалжин" нь газар хөдлөлтийн үед амиа аврахад байрлах ёстой хамгийн сайн байршил гэдэг нь худлаа мэдээлэл.
Туркт болсон газар хөдлөлтийг ажиглахад энэ санаа АНУ-д баригдсан барилгуудад лав хамаарахгүй аж.
Энэ онол нь томоохон байгууллагуудаас зөвлөдөг үндсэн зөвлөмжөөс тэс өөр хамгаалах арга юм. Америкийн Улаан загалмай, АНУ-ын Геологийн алба зэрэг олон агентлагийн албан тушаалтнууд "Амьдралын гурвалжин"-ын онолыг шүүмжилж, энэ нь "буруу арга" бөгөөд орчин үеийн барилга барих стандарттай нийцэхгүй, барилга бүхэлдээ нурж унадаг улс орнуудад бүр ч тохиромжгүй гэж үзэж байна.
Үүний оронд ширээний доор орох, хүнд зүйл дарагдсан ч эвдэрхээргүй материалтай тавилга гэх мэтийн дор орох, цонхгүй хэсгийн хана налах гэх мэт аргуудыг Америкийн Улаан загалмайн нийгэмлэгээс зөвлөж байна.