Афганистанд 80 орчим оюутан хордсон хэрэг гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд 80 орчим оюутан хордсон хэрэг гарлаа

Official: Nearly 80 schoolgirls in Afghanistan poisoned, hospitalized

/2023.06.06/: Афганистаны Сар-е-Пул мужийн Боловсролын газрын дарга Мохаммад Рахмани өнгөрсөн амралтын өдрүүдэд бага ангийн 80 орчим сурагч, голдуу охидууд хордож, эмнэлэгт хүргэгдсэн гэж CNN агентлагт ярьжээ.

Аймгийн цагдаагийн газрын тагнуулын алба энэ хэргийг шалгаж байгаа гэж Рахмани мэдэгдэв. Одоогоор сургуулийн хүүхдүүдийн эсрэг ямар төрлийн хор ашигласан, гэмт хэрэгтний сэдэл болон хордлогын талаар тодорхойгүй байгаа аж.

Бямба гарагт нэг сургуулийн 17 эмэгтэй сурагч, нэг өдрийн дараа ойролцоох тосгоны өөр нэг сургуульд 60 охин хийчээллэж байгаад ийнхүү хордсон байна.

Сурагчдид өглөө сургуульдаа ирсний дараа гэнэт толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Сурагчдыг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд илүү хүнд хордсон 14 сурагчийг мужийн нийслэл дэх эмнэлэгт хүргэжээ.

Сар-и-Пул эмнэлгийн эмч охидын биед илэрч байгаа шинж тэмдгүүдээс нь хордсон болох нь тогтоогдож байна гэж үзжээ.

Almost 80 schoolgirls hospitalised after poison attack in northern  Afghanistan - ABC News

Талибууд 2021 онд тус улсыг эзлэн авснаас хойш Афганистанд охидын боловсролын асуудлыг эсэргүүцэж эхэлсэн бөгөөд тус бүлэглэл эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хасч, нийгмийн амьдралаас гадуурхах арга хэмжээ авч эхэлсэн юм.

Олон улсаас тавьсан шахалтын дагуу Талибанчууд бага сургуулийг охидод 12 нас хүртлээ боловсрол эзэмших эрхийг олгосон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: Reuters

Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа
Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.