Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа

This photo taken on June 4, 2023, shows an under construction bridge collapsing into the river Ganges in Bhagalpur district in India's eastern state of Bihar.

/2023.06.06/: Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид Ганга мөрний дээгүүр барьж буй дөрвөн эгнээтэй бетонон гүүр жил гаруйн хугацаанд хоёр дахь удаагаа нурлаа.

3 км урт үргэлжлэх уг гүүрийн нэг хэсэг гол руу нуран унаж тоос шороог дэгдэж байгаа зураг, бичлэг өнгөрөгч ням гарагт олон нийтийн сүлжээнд тарсан байна.

Султанганжийн гүүр нь 2017 онд баригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нурж байсан юм.

Даваа гарагт Бихарын ерөнхий сайд Нитиш Кумар болсон явдлын талаар мөрдөн байцаалт явуулах тушаал өгсөн байна.

Канадын зураг төсөл, инженерийн фирм болох Макэлханни компани энэхүү гүүрийн зураг төслийг гаргасан бөгөөд уг асуудалд сэтгэл зовж буйгаа илэрхийлжээ.

Макэлханнигийн хэлснээр уг гүүр нь дөрвөн эгнээ замтайгаас гадна явган хүний замтай байхаар төлөвлөж, "Ганга мөрнийг гатлах чухал холбоос" болох байжээ.

Энэхүү гүүр нь ийнхүү нурсан ганц гүүр биш бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Гужарат мужийн Морби хотод дүүжин гүүр нурж, 135 хүн амиа алдаж байсан юм.

Эх сурвалж: CNN

Манай улсад хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгджээ
Манай улсад хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгджээ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.