Манай улсад хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсад хүүхдийн таргалалт 6,7 дахин нэмэгджээ

/2023.06.06/: Өнөөдөр ЭМЯ, БШУЯ, ХХААХҮЯ хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.

Эрүүл мэндийн дэд сайд илтгэлдээ "Тэжээлийн дутагдал, илүүдэл жин, таргалалт, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар" байгааг онцлон дурдав.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байна. Нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой гэв.


Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ.

Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох юм. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаа сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа ч байдаг юм.



Үндэсний чуулганы үеэр Өвөрхангай аймагт үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэж буй туршлагаа тус аймгийн Засаг дарга А.Ишдорж хуваалцаж, хүүхдийн хоол хүнсний хангамжийн ложистикийн сүлжээ төлөвлөлт, санхүүжилтийн олон талт хувилбарын талаар Монголын ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд танилцуулсан.

Үдээс хойшхи хуралдаан аар оролцогчид “Хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмж, санхүүжилт, хүний нөөц”, “Хүүхдийн хоол хүнсний хангамж талуудын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: ЭМЯ

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.