/2023.06.05/: Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэх эмчлэх эмийн эмчилгээг 439 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний даралт ихсэх өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн 5075 иргэнд ЭМД-ын сангаас нийт 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.