Ирэх даваа гарагаас тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамж нэмэгдэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх даваа гарагаас тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамж нэмэгдэнэ

/2023.06.03/: Ирэх даваа гарагаас эхлэн тусгай хамгаалалтын газарт нэвтрэх иргэн, тээврийн хэрэгслийн хураамж нэмэгдэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.

Шинэчилсэн журмаар Дархан цаазат газарт нэвтрэх иргэн 5 мянган төгрөг төлөх бол автомашин 15000 төгрөгийн хураамж, Тусгай хамгаалалтын газарт нэвтрэх иргэн 3 мянган төгрөг, автомашин 9 мянган төгрөг төлөхөөр болжээ.

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургаадугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.

Жуковын хөшөөний арын хөлбөмбөгийн талбайг FIFA-тай хамтран дэлхийн жишигт хүргэнэ
Жуковын хөшөөний арын хөлбөмбөгийн талбайг FIFA-тай хамтран дэлхийн жишигт хүргэнэ
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив