Жуковын хөшөөний арын хөлбөмбөгийн талбайг FIFA-тай хамтран дэлхийн жишигт хүргэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жуковын хөшөөний арын хөлбөмбөгийн талбайг FIFA-тай хамтран дэлхийн жишигт хүргэнэ

Баянзүрх дүүрэг хөлбөмбөгийн шинэ талбайтай болов

/2023.06.03/: Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын талбайн баруун хойно байрлах спорт талбайг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA, Монголын хөлбөмбөгийн холбоо, Баянзүрх дүүргээс хамтран дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн зүлэг, талбай, ногоон байгууламжтай болгохоор тохижилтын ажлыг хийж байна.

Энэхүү тохижилтыг улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр бус Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, Монголын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан санхүүжүүлж хийж байгаагаараа онцлог. 6-р сардаа багтаан ашиглалтад оруулж нээлтээ хийнэ.

Нээлтийн арга хэмжээнд 2006 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга, Итали улсын нэрт хөлбөмбөгч, Ac Milan, Juventus, Barcelona зэрэг нэрт клубүүдэд хүчин зүтгэж байсан Gianluca Zambrotta хүрэлцэн ирж хөлбөмбөгөөр хичээллэдэг, авьяас чадвартай хүүхдүүдийг Италийн хөлбөмбөгийн академид сургах ажлыг зохион байгуулна.

АНУ-ын Ерөнхийлөгч арга хэмжээнд оролцох үеэрээ бүдэрч унажээ
АНУ-ын Ерөнхийлөгч арга хэмжээнд оролцох үеэрээ бүдэрч унажээ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.