/2023.05.29/: Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч даваа гарагт Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин агаар дахь 75 байны 67-г нь устгасан гэж мэдэгджээ.
Генерал Валерий Залужный Киевийн цэргүүд 37 далавчит пуужин, 29 Шахед нисгэгчгүй онгоц, нэг тагнуулын нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдэв.
“Оросын эзлэн түрэмгийлэгчид нэг шөнийн дотор Украины цэргийн байгууламжууд болон дэд бүтцийн чухал объектуудыг далавчит пуужин, довтолгооны нисгэгчгүй онгоцоор дайрсан” гэж Залужный Telegram хуудсандаа бичжээ.
Тэрээр “Дайсан Каспийн тэнгисээс есөн ширхэг байлдааны Ту-95МС онгоцноос Х-101/Х-555 агаараар харвах 40 хүртэлх далавчит пуужингаар харвасан. Умард болон өмнөд талаас Ираны Шахед-136/131 35 нисэгчгүй онгоцоор довтолсон" гэжээ
Киевийн цагдаагийн газрын дарга Андрей Небытов "Дайсны бараг бүх байг устгасан" гэж мэдэгдсэн ч зарим барилга эвдэрсэн байна.
"Халдлагын улмаас тус бүс нутгийн хэд хэдэн дүүргийн орон сууцны барилга, дэд бүтцийн байгууламжууд эвдэрсэн бөгөөд амиа алдсан болон шархадсан хүн байхгүй" гэж Небытов мэдэгдэв.
Эх сурвалж: CNN