/2023.05.29/: 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар манай улсаас 16 сурагчтай хоёр баг өрсөлдсөн.
Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Уг олимпиадаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.
Тэгвэл өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөлөл, 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардууллаа. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулсан байна.
Эх сурвалж: БЕГ