Кино урлагийг дэмжих сан зэрэг 5 сангийн мэдээллийг ил болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кино урлагийг дэмжих сан зэрэг 5 сангийн мэдээллийг ил болголоо

/2023.05.26/: Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд төрийн тусгай сангуудын мэдээллийг ил болгож байгаа.

Тэгвэл энэ удаад Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгосон талаар ЦХХХ-ийн сайд Н.Учрал мэдээллээ.

Тэрээр, "Засгийн газрын тусгай сангуудыг ялгахгүйгээр хяналт тавих учиртай. Тухайн иргэн төслөө бичиж, судалгаагаа хийгээд, үр дүндээ хүрсэн эсэхийг хянах ёстой. Байгаль орчин орчин, уур амьсгалын сангаас авсан мөнгө зориулалтынхаа дагуу ашигласан уу, эсвэл өөр зориулалтаар ашиглагдаж уу гэдгийг хянах л учиртай. БЗС нь ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж байгаа. Харин ШУ, технологийн сан, Байгаль орчин уур амьсгалын сан, Кино урлагийг дэмжих сан нь зүгээр л зориулалтын дагуу олгож байна. Иргэн төслөө бичээд л авчихна. Харин эрдэмтэн судлаачид төсөл бичсэн ч шалгарахгүй байна гэдэг. Сангийн үйл ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулдаг байх ёстой. Тэрнээс биш сангуудыг буруутгахгүй, байх нь зөв. Сонгон шалгаруулалтаа нээлттэй, хөндлөнгийн хяналттай, хараат бус зөвлөлтэй, байгууллагын үйл ажиллагаагаар биш, шаардлагатай тохиолдолд ажилладаг байдлаар хийх нь зүйтэй" гэв.

Өнгөрсөн хугацаанд төрийн тусгай сангууд нийт 7,3 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн байна.

Японд буу, хутгаар халдлага үйлдэн 4 хүнийг хөнөөжээ
Японд буу, хутгаар халдлага үйлдэн 4 хүнийг хөнөөжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.