Японд буу, хутгаар халдлага үйлдэн 4 хүнийг хөнөөжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд буу, хутгаар халдлага үйлдэн 4 хүнийг хөнөөжээ

Police officers stand guard near the scene of a standoff after Wednesday's attack

/2023.05.26/: Японы төв хэсэгт хүмүүсийг хутгалж, буудасны улмаас дөрвөн хүн амиа алдсан хэрэгт нэгэн эрэгтэйг баривчилжээ.

Халдлага үйлдэгч этгээд Нагано мужийн Накано хотод нэг эмэгтэйг хутгалсныхаа дараа хоёр цагдааг агнуурын буугаар буудсан бөгөөд дөрөв дахь хохирогч амиа алдсаныг хэсэг хугацааны дараа мэдсэн байна.

Сэжигтэн нь хотын хурлын даргын хүү гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхий сайд асан Шинзо Абэ галт зэвсгийн халдлагын улмаас амиа алдсан ч Японд буу ашиглан хүчирхийлэл үйлдэх тохиолдол маш ховор хэвээр байна.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, цагдаагийн байгууллагад 07:25 орчимд нэгэн эрэгтэй эмэгтэй хүнийг хутгалж хөнөөсөн дуудлага ирсэн байна.

Ойролцоох талбайд ажиллаж байсан гэрч Киодо агентлагт хэлэхдээ, эрэгтэй анхны хохирогч руугаа 30 см урт иртэй хутга барин дайрсан байна.

Одоогоор хэрэгтэн яг ямар шалтгааны улмаас ийнхүү халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Хэргийн газар байсан гэрч уг сэжигтнээс "яагаад эмэгтэйг хутгалсан" талаар асуухад тэрээр "Би хүссэн учраас алчихлаа" гэж хариулжээ.

Сэжигтэн өнгөлөн далдлах дүрэмт хувцас, малгай, нарны шил, маск өмссөн байсан бөгөөд яаралтай тусламж үзүүлхээр ирсэн цагдаа нарыг буудсан гэж мэдэгджээ.

Дөрөв дэх хүн (хөгшин эмэгтэй) хэрхэн амиа алдсан нь тодорхойгүй байна.

Абэ бол Японы хамгийн урт хугацаанд Ерөнхий сайд байсан бөгөөд түүний үхэл гар буу хэрэглэхийг хориглодог, улс төрийн хүчирхийллийн хэрэг бараг сонсогддоггүй улс орныг гүн цочролд оруулсан юм.

2014 онд Японд бууны улмаас нас барсан тохиолдол ердөө зургаа байсан бол АНУ-д 33,599 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Бахмутад Вагнерын довтолгооны хүч суларч байна
Бахмутад Вагнерын довтолгооны хүч суларч байна
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.