/2023.05.26/: Оросын тагнуулын "Иван Хурс" хөлөг Хар тэнгист нисгэгчгүй усан онгоцонд цохиулсан бололтой.
Оросын зүгээс хөлөг онгоц руу хийсэн дайралтыг таслан зогсоож чадсан гэсэн боловч нэгэн шинэ дүрс бичлэг уг мэдэгдлийг үгүйсгэх баримтыг агуулжээ.
Энэхүү цохилт өгч буй бичлэгийг Украины Батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт олон нийтийн сүлжээгээр тараажээ.
Бахмутын үйл явдал: Украины Зэвсэгт хүчний зүүн хэсгийн төлөөлөгчийн хэлснээр, Бахмут болон түүний эргэн тойронд Вагнерын хөлсний цэргүүдтэй хийж буй Украины мөргөлдөөний тоо сүүлийн хэдэн өдөр буурч байна. Үүний зэрэгцээ Бахмутын нутагт тулалдаж, Оросын цэргүүдэд олзлогдсон 100 гаруй украинчуудыг олзлогдогчдыг сольж сулласан гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга пүрэв гарагт мэдэгдэв. Вагнерын тэргүүн Евгений Пригожин Бахмутын төлөө тулалдаж байгаад амиа алдсан АНУ-ын армийн тусгай хүчний тэтгэвэрт гарсан цэргийн цогцсыг Украины эрх баригчдад хүлээлгэн өгсөн тухай CNN агентлагт ярьжээ.
Украины өөр газар: Эзлэгдсэн өмнөд хэсгийн Бердианск хотын Оросын албаны хүмүүс Украины арми тус хот руу пуужингаар цохилт өгсөн гэж мэдэгдэв. Хохирогчдын талаар мэдээлэлгүй хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах багууд газар дээр нь ажиллаж байна гэж нэмж хэлэв. Мөн зүүн Донецк мужид албаны хүн Оросын хүчнийхэн далан нурааж, ойр орчмын оршин суугчдад аюул учруулж байна гэж буруутгажээ.
Цэргийн техник: Финлянд улс пүрэв гарагт Украинд нэмэлт цэргийн техник илгээнэ гэдгээ амлалаа. Үүний зэрэгцээ ОХУ-аас Беларусь руу зарим тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлж эхэлсэн гэж Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко пүрэв гарагт мэдэгдэв.
Тариф, квотыг түдгэлзүүлэх: Европын худалдааны сайд нар Украины Европын холбоонд импортлох гаалийн татвар, квотыг түр зогсоосон түр арга хэмжээг 2024 оны зургаадугаар сар хүртэл сунгахаар тохиролцов.
Гадаадын дайчдыг шүүж байна: Украины төлөө тулалдаж байсан гадаадын таван иргэнийг ОХУ-д шүүнэ гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Тус бүлэглэл бүгд Украины төлөө өмнөд хэсгийн Мариуполь хотыг хамгаалахад тулалдаж байсан цэргүүд юм.
Эх сурвалж: CNN