7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч, тохижуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч, тохижуулна

/2023.05.26/: Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явууллаа.

Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна.

Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га
  • Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га
  • Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га
  • Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га
  • Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га
  • Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га
  • Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.

Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх юм.

Зөвлөлийн гишүүд дээрх ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Эх сурвалж: НЗДТГ

ГХ- сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын ГХ-ийн сайд Ханхүү Файсал Бин Фархан Аль-Сауд-тай уулзав
ГХ- сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын ГХ-ийн сайд Ханхүү Файсал Бин Фархан Аль-Сауд-тай уулзав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.