/2023.05.25/: ОХУ-ын Белгород мужид нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас есөн хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков лхагва гарагт мэдэгдэв.
Энэхүү халдлага нь "Оросын эрх чөлөө легион" болон "Оросын сайн дурын корпус" гэгддэг Москвагийн эсрэг бүлэглэлүүдийн халдлагын дараа боллоо.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг тоймлон хүргэе.
Путины эсрэг бүлгүүдийн талаар бидний мэдэх зүйл: Белгород руу хийсэн халдлагын хариуцлагыг хүлээсэн Путины эсрэг Оросын бүлгүүд үйл ажиллагаагаа "үргэлжлүүлж байна" гэж мэдэгдэв. Оросын сайн дурын корпусын командлагч Денис Никитин хэлэхдээ, тус бүлэглэл Украины нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааг Украины армитай хамтран хийдэг ч Оросын нутагт бол биш гэв. Украины засгийн газар Путины эсрэг хөдөлгөөнийхнийг Орост бие даан ажиллаж байна гэж мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам даваа гарагт хил давсан байлдагчдыг Украины нутаг дэвсгэр рүү буцаасан гэж мэдэгдэв.
ОХУ-аас сэрэмжлүүлэг: Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Белгород дахь хил дамнасан дайралтыг "террорист үйлдэл" гэж нэрлээд, цаашид ямар ч оролдлогод Орос "нэн даруй, туйлын хатуу" хариу өгөх болно гэдгийг анхааруулав. Шойгу мөн 70 гаруй хорлон сүйтгэгч дайралтын үед амь үрэгдсэн мөн автомашин, хуягт техникүүдийг сүйтгэсэн гэж мэдэгджээ.
F-16 онгоцууд: Норвеги улс Украины нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцонд сургахад дэмжлэг үзүүлнэ гэж Норвегийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевийн нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн онгоцыг жолоодоход сургахыг дэмжиж, холбоотнууддаа АНУ бусад улсаас тийрэлтэт онгоц экспортлохыг зөвшөөрнө гэсэн юм.
АНУ-ын шинэ тусламж: Байдены засаг захиргаа Украинд 285 сая долларын үнэ бүхий үндэсний дэвшилтэт пуужингийн системийг худалдахыг зөвшөөрсөн гэж Төрийн департамент мэдэгдэв. Энэ нь Украин нийт есөн NASAMS-той болно гэсэн үг юм. Арваннэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, NASAMS Оросын пуужингуудыг 100 хувийн амжилттайгаар сөнөөж чадсан гэв.
НАТО-гийн гишүүнчлэл: Украиныг НАТО-д элсэх эсэх асуудлын талаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хэлэлцэх асуудалд ороогүй” гэж мэдэгджээ. Киевийг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлаар "эвсэлд өөр өөр үзэл бодолтой улсууд" байдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн ч Украин гишүүн болно гэдэгт бүх гишүүн санал нэг байгаа гэж тэрээр нэмж хэлэв.
Боломжит хоригдлуудыг солих тухай: АНУ-д цагдан хоригдож байгаа Оросын мөнгө угаагчийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ ОХУ-д хоригдож буй Wall Street Journal сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичтэй солилцохыг хүсч байгаагаа шүүхэд мэдүүлжээ. Орос эр Александр Винникийг хар тамхины наймаачид болон хувийн мэдээллийн хулгайч нартай бизнес хийсэн болон олон тэрбум долларын криптовалютын бирж ажиллуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Кремлийн довтолгоо: АНУ-ын албаныхан энэ сарын эхээр Кремль рүү нисгэгчгүй онгоцоор халдсан хэрэгт бие биенээ буруутгаж байгаа Украины албаныхны хооронд яриа өрнүүлжээ. Энэ нь Украины бүлэглэл буруутай байж магадгүй гэсэн АНУ-ын дүгнэлтэд хувь нэмэр оруулж байна гэж тагнуулын албаны эх сурвалж CNN агентлагт ярьжээ.
Эх сурвалж: CNN