Хүүхдийн өвчний эмчилгээ, зөвлөмжийг шинэчилсэн модулийн сургалтыг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн өвчний эмчилгээ, зөвлөмжийг шинэчилсэн модулийн сургалтыг хийлээ

/2023.05.25/: ЭМХТ-өөс НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн модулийн эмнэл зүйн сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт орон нутагт зохион байгуулж буй долоо дахь сургалт юм.



ДЭМБ-аас Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтын хөтөлбөрийг 2007, 2014, 2019 онд тус тус баяжуулан шимэгч хорхойтох өвчин, шуугиантай амьсгал, төрсний дараа 7 хоног хүртэлх нярайн менежмент, ХДХВ-ийн халдварын талаар шинэ хөтөлбөр оруулж, антибиотикийн тун сонголт, суулгалт, хүнд тураал зэрэг өвчний эмчилгээ, хоолны зөвлөмжийг шинэчлэн, дархлаажуулалтын шинэ товлолыг багтаасан байна.

Мөн 2018 онд нярайн эрт үеийн менежментийг оруулан нярайн тусгай модуль гаргажээ.



Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал байгаа юм.

Энэ удаагийн сургалтыг үндэсний сургагч багш Р.Галбадрах болон орон нутгийн сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд суралцагчдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлэсэн долоон төрлийн гарын авлагаар хангалаа.



ХӨЦМ-ийн шинэчилсэн модулийн дагуу орон нутагт сургалт зохион байгуулж буй нь хөдөөгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтний ур чадварыг сайжруулах, эмнэлзүйн мэдлэг олгох зорилготой юм.

Эх сурвалж: ЭМЯ

Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ
Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.