Соёлын дэд сайд М.Батбаяр Архангай, Өвөрхангай, Завхан аймагт ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын дэд сайд М.Батбаяр Архангай, Өвөрхангай, Завхан аймагт ажиллалаа

/2022.08.08/ Соёлын дэд сайд М.Батбаяр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 08 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд Архангай аймгийн Өлзийт нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг түшиглэн байгуулж буй “Соёл, мэдээллийн төв”, Завхан аймгийн Их уул, Нөмрөг, Түдэвтэй, Баянтэс сумдын соёлын төвийн барилга, түүний үйл ажиллагаа, салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй танилцлаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар орших түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, танин мэдэхүйн ач холбогдолтой археологийн томоохон дурсгалыг сонгож, судалгаа, сурталчилгаа, соёлын аялал жуулчлалын сүлжээ байгуулахаар төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших “Харганын дөрвөлжин” хэмээх газраас илрүүлсэн хүннүгийн шаньюйн орд өргөө, нийслэл Луут хот гэж таамаглаж байгаа хотын туурийг түшиглэн эхлүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд хотын туурийг тойруулан 300х250 метрийн хамгаалалтын хашаа болон дурсгалт газрын зорин ирэх ард иргэд, зочид гийчдэд дурсгалын талаарх үнэн зөв, цэгцтэй мэдээллийг өгөх, археологийн судалгааны шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн “Соёл, мэдээллийн төв”-ийг байгуулсан бөгөөд улсын комисс хүлээн авах шатанд явж байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Зандаршатар Архангай аймагт ажиллах явцдаа тус “Соёл, мэдээллийн төв” болон хүннүгийн шаньюйн орд өргөө, нийслэл Луут хотын туурьтай танилцахаар ирсэн бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёл, мэдээллийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын дарга болон дагалдан ирсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүст танилцуулав.

Мөн Соёлын дэд сайд М.БатбаярУИХ-ын даргатай хамтаар Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Чинзориг нарын хамтаар Архангай аймгийн Өгийнуур суман дахь шинэ хот байгуулах газар нутагтай танилцан газар дээр нь ажиллав.

Эх сурвалж: Соёлын яам

“Азийн сан“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна
“Азийн сан“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.