“Сурч боловсрох эрх, дотуур байр” үндэсний II зөвлөгөөн боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сурч боловсрох эрх, дотуур байр” үндэсний II зөвлөгөөн боллоо

/2023.05.24/: “Сурч боловсрох эрх, дотуур байр” үндэсний II зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Манай улсын хэмжээнд 2022 оны байдлаар ЕБС-ийн нийт 548 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагийн 50 дотуур байранд 3942 сурагч, Их дээд сургуулийн 78 дотуур байранд 6441 оюутан залуус амьдарч байна.

Дотуур байранд амьдарч буй хүүхэд, залуусын эрхийг хамгаалах, сурах орчныг сайжруулах зорилгоор тэдэнд тулгамддаг нийгмийн асуудал, бэрхшээлтэй байдлыг хэлэлцэж, санал, зөвлөмж боловсруулж, үүрэг хүлээгч төрийн байгууллага, шийдвэр гаргагчдад, Боловсролын багц хуулийн төсөлд санал хүргүүлэх зорилготой тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Манай улсын хэмжээнд 2022 оны байдлаар ЕБС-ийн нийт 548 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж, халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм.

Зөвлөмж:

  • Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн халамжаас тусгаарлагдан “Төрийн асран хамгаалалд” амьдарч байгааг хүлээн зөвшөөрөх
  • Сурч боловсрох эрхээ чанартай, баталгаатай эдлэхэд дотуур байр нь боловсролын тогтолцооны салшгүй нэг хэсэг болох тухай хууль зүйн болон эдийн засгийн баталгааг бүрдүүлэх.
  • Дотуур байрыг зөвхөн барилга байгууламж гэж хязгаарлагдмал байдлаар харахгүй байж, орчин нөхцөл, үйлчилгээ, хяналт бүхий төрийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа уялдаа
  • Дотуур байр боловсролын тогтолцоонд хамаарч, хүүхдийн эрхийн байгууллагууд хянадаг, дэмжин тусалдаг, хамтардаг байх “шинэ” бүтэц зураглалыг гаргах зохион байгуулалтыг дахин загварчлах” шаардлагатай гэж үзжээ.

Уг зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Монголын хуульчдын холбоо болон Хил хязгааргүй хуульчид ТББ хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: БЕГ

Малчин өрхүүдийн 57 хувь нь “ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР ТААРУУ”
Малчин өрхүүдийн 57 хувь нь “ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР ТААРУУ”
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.