Малчин өрхүүдийн 57 хувь нь “ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР ТААРУУ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчин өрхүүдийн 57 хувь нь “ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР ТААРУУ”

/2023.5.24/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа.

Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагджээ. Судалгааны дүнгээр тэдний эрдсэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна.

Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10% нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарчээ. Харин 20% нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх бага гэсэн үр дүн гарчээ.

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм. Судалгааны үр дүнг зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна гэж судалгааны багийнхан онцоллоо.

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэсэн. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн давантуулж байгааг шинжилж, тайлбарладагаараа онцлог юм.

НҮБ-ын ХХААБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг малчдын амьжиргаа, эрсдэл даах чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, хүчин чармайлтаа улам ахиулах болно гэв.

Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг бут ниргэсэн гэж Москва мэдэгдэв
Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг бут ниргэсэн гэж Москва мэдэгдэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.