“Энхээ-Мэндээ” хүүхэлдэйн баатрууд хүүхдүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө хүргэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энхээ-Мэндээ” хүүхэлдэйн баатрууд хүүхдүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө хүргэнэ

/2023.05.24/: Дэлхий нийтийг цочроосон коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хүн амд өвчнөөс сэргийлэх энгийн дадал болох амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих, дархлаагаа дэмжих зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч байсан “Энхээ, Мэндээ” хоёр маань өнөөдрөөс хүүхэд, багачуудад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг биечлэн түгээхээр боллоо.



Энхээ, Мэндээ хоёрын хамгийн анх уулзсан найзууд нь нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 3д ангийнхан байлаа. Бяцхан жаалууд Энхээ, Мэндээ хоёрыг элэгсэг дотноор хүлээн авч, ханиад томуу, халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, гараа болон шүдээ хэрхэн зөв угаах талаар харилцан ярилцаж хамтдаа цагийг зугаатай өнгөрөөлөө.



Хүүхдүүдэд бага балчраасаа эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс сэргийлэх мэдлэг олгох зөвлөгөө мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх “Энхээ, Мэндээ хоёрын эрүүл мэндийн аялал” цаашид телевизийн дэлгэц, олон нийтийн сүлжээгээр олон давтамжтайгаар үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд эрүүл мэндийн элч хүүхэлдэйн баатрууд олны танил болж, хүүхэд багачуудаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгох зорилготой юм.



Нийслэлийн 17 дугаар сургуульд зохион байгуулсан энэ арга хэмжээнд Энхээ, Мэндээ хоёртой хамт ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрынхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын төлөөлөл очсон бөгөөд сургуулийн захиргаа эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж “нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг түгээгч сургууль” болохоо зарлалаа.



Энхээ, Мэндээ хүүхэлдэйн баатрууд үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх ажилд идэвхтэй оролцох бөгөөд хүүхэд, багачуудын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдээлэл сурталчилгааны ажлыг бодлогын түвшинд тууштай дэмжиж ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийллээ.

Эх сурвалж: ЭМЯ

1,1 тэрбум мод аврах ажлыг эхлүүллээ
1,1 тэрбум мод аврах ажлыг эхлүүллээ
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.