1,1 тэрбум мод аврах ажлыг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1,1 тэрбум мод аврах ажлыг эхлүүллээ

/2023.05.24/: "Эрүүл ой төсөл"-ийн хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эхлүүлж Эйр трактор AT-602 маркийн онгоцыг өчигдөр хөөргөлөө.

Уг онгоц нь нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай.

Уг арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцсон ба тэрээр, “Энэхүү төсөл нь 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон "Рио Тинто Монгол" ХХК, "Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг" /ICCF/ хоорондын байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний томоохон ажил юм. "Рио Тинто Монгол" ХХК нь төслийн хугацаанд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Монгол орны ойн санг хамгаалах, боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг ажилд тэргүүлэн оролцож байгаад талархалтай байна” гэв.

ОУБХН-ийн Хөтөлбөрийн төлөөлөгч, Пол Рийс:

“Монгол Улсын одоо байгаа ойн нөөцийг хадгалж, хамгаалахын тулд манай байгууллага дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг уг төсөл дээр ажиллуулж байна. Ойн сангаа тогтвортой хадгалах нийтлэг зорилгын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх практик туршлагаар батлагдсан олон улсын шилдэг арга зүй хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программ нутагшуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: БОАЖЯ

Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгана
Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгана
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.