ОpenAI-ийн гүйцэтгэх захирал АНУ-ыг хиймэл оюун ухаанд зохицуулалт хийхийг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОpenAI-ийн гүйцэтгэх захирал АНУ-ыг хиймэл оюун ухаанд зохицуулалт хийхийг уриаллаа

Sam Altman

/2023.05.17/: Дэвшилтэт chatbot-ийг бүтээгч ChatGPT-ийн зүгээс АНУ-ын хууль тогтоогчдыг хиймэл оюун ухааныг (AI) зохицуулахыг уриалав.

ChatGPT-ийн үндсэн компани болох OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман мягмар гарагт АНУ-ын Сенатын хороонд шинэ технологийн боломж, бэрхшээлийн талаар мэдүүлэг өгчээ.

Хэдхэн сарын дотор AI-ийн хэд хэдэн загвар зах зээлд нэвтэрсэн.

Ноён Алтман хиймэл оюун ухаан бүтээж, хэрэглэж буй компаниудад лиценз олгох шинэ агентлаг байгуулах хэрэгтэй гэж хэлэв.

ChatGPT болон бусад ижил төстэй програмууд нь асуултуудад хүн шиг гайхалтай хариултуудыг бий болгож чадна, гэхдээ буруу тийш хазайх ч боломжтой талаар тэрээр дурдлаа.

Тэрээр хиймэл оюун ухаан нь аюултай байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

Тэрээр мөн хиймэл оюун ухаан нь эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэр дундаа энэхүү технологи нь зарим ажлын байрыг орлож, тодорхой салбарт цомхотголд хүргэж ажилгүйдлийг бий болгож болзошгүйг ч хүлээн зөвшөөрсөн байна.

Зарим сенаторууд OpenAI-д цаашдаа хуулийн хариуцлага хүлээлгэхийн тулд шинэ хууль гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Ноён Алтман хууль тогтоогчдод хандан ардчилалд үзүүлж болзошгүй нөлөөлөл, сонгуулийн үеэр AI-г хэрхэн буруу ташаа мэдээлэл дамжуулахад ашиглаж болох талаар санаа зовж байгаагаа хэлэв.

Тэрээр АНУ-ын шинээр байгуулагдах агентлаг нь энэ салбарыг хэрхэн зохицуулах талаар хэд хэдэн зөвлөмж өгсөн бөгөөд үүнд хиймэл оюун ухааны компаниудад зөвшөөрөл олгох, хасах зэрэг багтсан байна.

Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Жош Хоули энэхүү технологи нь шинэ хувьсгал байж магадгүй гэж хэлээд шинэ технологийг "атомын бөмбөг"-ийн зохион бүтээсэнтэй харьцуулжээ.

Ардчилсан намын сенатор Ричард Блументал AI давамгайлсан ирээдүй нь "бидний хүсч буй ирээдүй биш ч байж болно" гэв.

Гэрчлэлээс тодорхой болсон зүйл бол салбарыг зохицуулах шинэ байгууллагыг хоёр намаас дэмжиж байгаа явдал юм.

Гэсэн хэдий ч технологи маш хурдацтай хөгжиж байгаа тул хууль тогтоогчид ийм агентлаг үүнийг гүйцэх чадвартай эсэх талаар эргэлзэж байна.

Эх сурвалж: ВВС

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж байна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.