Нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлнэ

/2023.05.17/: АНУ-ын “Mayo” клиникийн сэргээн засах анагаах ухааны дэд профессор Ronald K Reeves MD, Олон улсын нугасны гэмтлийн холбооны (ISCoS) боловсролын хорооны дарга, “Livability” олон улсын хөтөлбөрийн захирал Stephen Muldoon нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээ болон Хүзүү нурууны гэмтлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Уулзалтанд ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, Хүзүү нурууны гэмтлийн тасгийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяр, сэргээн засахын их эмч Э.Мөнгөнтуул нар оролцож нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцов.

Хүн амын дундаж наслалт, халдварт бус өвчлөл нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга технологийн хөгжил нэн тэргүүнд тавигдаж байна. Манай улсад сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгаагаас гадна үйл ажиллагааны уялдаа холбооноос шалтгаалан гэмтлийн дараах хөдөлмөрийн чадвар алдагдал сэргэх боломжтой олон хүн энэ төрлийн тусламж үйлчилгээний гадна орхигдож буй гэж үздэг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа осол гэмтлээс үүдэн нугасны гэмтэл авсан үйлчлүүлэгчийн тоо ихсэх хандлагатай болсон тул Монгол Улсад нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх тогтолцоог бий болгох, олон улсын дэвшилтэт арга технологид тулгуурлан хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллана
Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.