2023 оны эхний 4 сард зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны эхний 4 сард зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд амиа алджээ

/2023.05.16/: Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд унадаг дугуй, скейт, ролик унаж эхэлдэг болон гэрийнхээ ойр орчимд харгалзах хүнгүйгээр тоглох нь зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсноос тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд орсон байна. Мөн 810 хүүхэд гэмтэж, бэртсэний 34 нь унадаг дугуйтай явж байгаад бэртжээ.

Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Цагдаагийн байгууллагаас зэм тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаа мэдэгдлээ.

Авлига авч цэргээс түр чөлөөлсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Авлига авч цэргээс түр чөлөөлсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.