УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн мэдээллийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн мэдээллийн тойм

Ukrainian soldiers fire a cannon near Bakhmut, where fierce battles against Russian forces have been taking place, on Monday, May 15.

/2023.05.16/: Украинд болж буй үйл явдлуудын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.

Бахмутын зүүн фронтын шугамд хөдөлгөөн багасчээ: Украины жанжин штаб өдөр тутмын тайландаа Бахмутын эргэн тойронд ширүүн тулалдаан болж, Орос хотын зүүн болон баруун өмнөд хэсэгт хэд хэдэн газарт довтолгоо хийсэн ч бүтэлгүйтсэн гэж мэдэгдлээ.

Бахмут дахь өндөр барилгуудын дунд эрчимтэй буудалцаж буй бичлэгүүд: Бахмутаас авсан видео бичлэгүүдэд хотын баруун захад байрлах өндөр барилгуудын дунд ширүүн тулаан үргэлжилж байгааг харуулж байна. Энэхүү бичлэгийг Украйны талаас авсан бөгөөд даваа гарагт нийтлэгдсэн уг видео бичлэгүүдэд "Вагнер" хувийн цэргийн компанийн дайчдын эзлэхийг оролдож байгаа дүүргийн барилгуудад Украины талаас цохилт өгч байгааг харуулжээ.

АНУ-ын "Абрамс" маркийн 31 танк Германд ирлээ: АНУ-ын танкуудтай ажиллах Украины хүчнийг сургах хөтөлбөрийн хүрээнд 31 ширхэг M1 Abrams танк Германд ирлээ гэж Пентагон даваа гарагт мэдэгдэв. Украины багийнхан ойрын хоёр долоо хоногт Германы Графенвор хотод бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх төлөвтэй байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Бригадын Генерал Пэт Райдер даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Сургалтын хөтөлбөр нь хэдэн сар үргэлжлэх бөгөөд танкуудыг намар Украин руу илгээх төлөвтэй байна.

НҮБ-ын тусламжийн тэргүүн бүх талуудад Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг сунгахыг уриаллаа: НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс хэлэхдээ, Украины үр тариаг Хар тэнгист аюулгүй экспортлох хэлэлцээрийг сунгах хүчин чармайлт үргэлжилсээр байгаа бөгөөд Орос улс үр тариаг нэвтрүүлэхгүй гэж сүрдүүлж байгаа аж. “Хар тэнгисийн санаачилгыг үргэлжлүүлэх нь нэн чухал бөгөөд талуудын зүгээс гэрээг, үр ашигтай ажиллуулах амлалт өгөх хэрэгтэй" гэлээ.

Украинд сөрөг довтолгоо хийхээс өмнө илүү их хугацаа хэрэгтэй гэв: Украин "эсрэг довтолгооны томоохон алхмуудыг бэлтгэж байгаа тул илүү их хугацаа шаардлагатай байна" гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэв.

АНУ-ын ТТГ Оросын тагнуулчдыг элсүүлэх онлайн кампанит ажил эхлүүлжээ: АНУ-ын Тагнуулын төв газар Телеграмм платформ дээр өөрсдийн шинэ хаягийг нээж түүндээ Оросын явуулж буй бодлогод сэтгэл хангалуун бус байгаа иргэдийг мэдээлэл ирүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Ингэхдээ суваг дээрээ видео бичлэг байрлуулсан бөгөөд хэрхэн нэрээ нууцалж, баригдалгүй мэдээлэл дамжуулах талаар заавар, зөвлөгөө оруулсан аж. Энэ видеог мөн YouTube, Twitter, Instagram, Facebook зэрэг бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд байршуулж байна.

Эх сурвалж: CNN

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд ЭМ-ийн салбарынхны саналыг авлаа
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд ЭМ-ийн салбарынхны саналыг авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.