Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд ЭМ-ийн салбарынхны саналыг авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд ЭМ-ийн салбарынхны саналыг авлаа

/2023.05.16/: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төрийн албан хаагчдад танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгууллаа.

Өчигдөр болсон уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллагын нийт 900 гаруй албан хаагч идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал бодлоо илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өөрсдийн байгууллагын хамт олонд танилцуулж, албан хаагчдын саналыг 2023 оны тавдугаар сарын 16-ны 15:30 цаг хүртэл цахимаар авах бөгөөд Эрүүл мэндийн яамнаас төрийн албан хаагчдын саналыг нэгтгэн Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.