Чингэлтэй дүүргийн 7 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн 7 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна

ц

/2023.05.10/: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 6 дугаар хорооны 23, 44 дүгээр байрны дунд хийгдэж буй бичил цэцэрлэгийн засвар шинэчлэлт, 3х3 сагсан бөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа.

Дүүргийн хэмжээнд 7 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах төлөвлөгөө, байршлыг тогтоож, гүйцэтгэлийн ажлууд хийж байна.

Дүүргийн 6 дугаар хорооны бичил цэцэрлэг, 3х3 сагсан бөмбөгийн засвар шинэчлэлтийн ажлыг Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

у

Дараах 7 байршилд 2023 онд хийж гүйцэтгэх сагсан бөмбөгийн 3x3 талбайн байршлууд болон талбайн гүйцэтгэлийн ажлыг танилцуулъя.

  • 6-р хороо 23, 44 дүгээр байрны дунд Засвар шинэчлэлийн ажил
  • 10-р хороо Чингэлтэйн 14-р гудамжны нийтийн эзэмшлийн талбайд Тохижилтын ажил
  • 11-р хороо 57-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажууд Хуучин талбайг шинэчлэх ажил
  • 13-р хороо сургуулийн 9-р гудамжны нийтийн эзэмшлийн талбайд Тохижилтын ажил
  • 16-р хороо 139-р сургуулийн ур талд Тохижилтын ажил
  • 16-р хороо “Хоймор хайрхан” ОНӨТҮГ гадна талбайд Тохижилтын ажил
  • 18-р хороо 37-р дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажууд Тохижуулах ажлууд тус тус хийгдэж байна.

э

н

Дээрх 3х3 сагсан бөмбөгийн талбайн засвар шинэчлэлт, гүйцэтгэлийн ажлын явцтай Засаг дарга Н.Батсүмбэрэл үе үе танилцаж, чанарт стандартыг хангуулах тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.

ОУХМ Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ
ОУХМ Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.