ОУХМ Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс алтан медаль хүртлээ

/2023.05.10/: БНСУ-ын Жинжү хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ААШТ/ зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин хүч үзэж алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна.

ОУХМ Г.Ануужин 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: БТСУХ

УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна
УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.