“Төсвийн хяналт-иргэний оролцоо” хэлэлцүүлэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн хяналт-иргэний оролцоо” хэлэлцүүлэг болно

/2023.5.9/ Улсын төсвийн чиглэлээр ажилладаг, сонирхдог хэн бүхэнд зориулсан хэлэлцүүлэг энэ пүрэв гарагт болох гэж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь улсын төсвийн чиглэлээр ажилладаг, санаа тавьдаг хэн бүхэнд мэдээ, мэдээлэл өгөх, санал бодлыг нь сонсох, нэгтгэх, хамтран хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд хүргэх ажээ.

Цаашдаа төсвийн чиглэлийн сонирхол бүхий нэгдлийг эрчимжүүлэх, хамтран ажиллах, хуулийн өөрчлөлт, шинэчлэлд анхаарал хандуулах, шийдвэр гаргагчдад санал бодлоо цаг тухайд хүргэдэг байхаар зорьж байна хэмээн зохион байгуулагч Үнэн хатамж ТББ-ын тэргүүн Д.Сайнзаяа ярьж байна.

Хэлэлцүүлэг энэ пүрэв гарагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болох юм. Хэлэлцүүлгээр дараах сэдвүүдийг ярина. Үүнд:

  • “Төсвийн тухай хууль”-ийн өөрчлөлт
  • “Худалдан авах ажиллагаа”-ны хуулийн өөрчлөлт, танилцуулга
  • “Төрийн байгууллагуудын цахим өөрчлөлт”-ийн өнөөгийн байдлын талаар

Та бүхэн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл 9919 3498 дугаарын утсанд хандаарай.

Дэлхийн Боловсролын сайд нарын чуулганд БШУ-ы сайд илтгэл тавилаа
Дэлхийн Боловсролын сайд нарын чуулганд БШУ-ы сайд илтгэл тавилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.