/2022.08.08/ Хан Хэнтий аймгийн уугуул,Үндэсний шигшээ багийн тамирчин,"Кайсса" клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул Дэлхийн шатрын 44-р олимпиадад Их мастер цолны 3 дахь нормоо биелүүлсэнээр Эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа.
Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав болох Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг байна.
Тэрээр 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирч байжээ. Харин энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэхь цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтоны эгнээнд шилжсэн Монголын шатрын 7 дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулдаа баяр хүргэе.