/2022.08.08/ Дэлхий нийтийг хамарсан коронавируст /ковид-19/ халдварын цар тахлын үеийн дасан зохицох чадвар бүхий нийгмийн хамгааллын бодлого болон хүн амыг хамгаалах бодлогын талаарх олон улсын чуулганд тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга Х.Тамираа, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Майчимэг нар оролцлоо.
Нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, нийгмийн хамгааллын байнгын тогтолцоо, институтийн зохицуулалт, санхүүжилтийн механизм, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүн ам, нийгмийн үзүүлэлтүүдийн дата мэдээллийг сайжруулах, эрсдэлийн үеийн бүртгэл, мэдээллийн системийг өргөжүүлэх боломж зэрэг асуудлаар гишүүн орнууд туршлагаасаа хуваалцсан юм.
Чуулганд Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал коронавируст /ковид-19/ халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Эх сурвалж: ХНХЯ