/2023.05.01/: Хятадын залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин өсөхийн хэрээр тус улсын хамгийн баян муж 300 мянган ажилгүй залууг 2-3 жилийн хугацаатай хөдөө явуулж, ажил хайж олох маргаан дагуулсан шийдлийг санал болголоо.
Хонконгтой зэргэлдээ орших үйлдвэрлэлийн хүчирхэг төв Гуандун өнгөрсөн сард коллеж төгсөгчид болон залуу бизнес эрхлэгчдэд тосгонд ажил олоход тусална гэж мэдэгджээ. Мөн хөдөөгийн залуучуудыг нутагтаа очиж ажил хайхыг уриалсан байна.
Өнгөрсөн 12 дугаар сард Ши Жиньпин "хөдөөгийн эдийн засгийг сэргээхийн төлөө" хотын залуучуудыг хөдөө орон нутагт ажил хайхыг уриалсан бөгөөд уг мэдэгдэл нь удирдагч асан Мао Зэ Дуны эхлүүлсэн кампанит ажлын нэг хэсэг боллоо.
Энэ нь Хятадын үндэсний статистикийн товчооны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд Хятадын хот, суурин газарт 11 сая орчим ажилгүй залуучууд байгаа аж. (Хятад улс зөвхөн хотын ажил эрхлэлтийн тоог гаргадаг.)
Энэ жил 11.6 сая коллежийн оюутан төгсөж байгаа нь дээд амжилт болсон, тэд өрсөлдөөн ихтэй зах зээлд ажил хайхаар төлөвлөж байгаа нь залуучуудын ажилгүйдлийн түвшин цаашид ч нэмэгдэхийг харуулж байгаа юм.