ОХУ Украины хэд хэдэн хотод пуужингийн цохилт өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Украины хэд хэдэн хотод пуужингийн цохилт өгчээ

/2023.05.01/: Украины армийн мэдээлснээр, өнөөдөр үүрээр Орос улс Украин руу дахин пуужингийн довтолгоо хийсэн байна.

Цэргийнхний мэдээлснээр довтолгооны бай нь Днепропетровск мужтай хамт зүүн нутгийн Краматорск, Костянтыновка, Павлохрад хотууд байжээ.

Оросууд Украйны цэргүүдийн байрлал, суурин газрууд руу 27 удаа агаарын цохилт өгч, 45 MLRS (олон харвах пуужингийн систем) сум харваснаас, энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан байна.

Довтолгоонд амиа алдсан болон шархадсан энгийн иргэдийн тоо, болон байршил одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

Мөн даваа гарагийн үүрээр Киев рүү чиглэсэн Оросын пуужингийн довтолгоог Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин няцааж бүх пуужин болон нисгэгчгүй онгоцыг устгасан талаар Киевийн цэргийн захиргааны дарга мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр үнэгүй хууль зүйг зөвлөгөө өгч байна
“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгөөр үнэгүй хууль зүйг зөвлөгөө өгч байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.